Хотын дарга хүүхдүүдийг зусланд амраана

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Хотын дарга хүүхдүүдийг зусланд амраана

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын санаачлагаар өнгөрсөн оноос амьжиргааны төвшин доогуур айл өрхийн хүүхэд багачуудыг хүүхдийн зуны зусланд үнэ төлбөргүй амрааж эхэлсэн юм. Энэ жилийн хувьд  нийт 500 хүүхдийг үнэ төлбөргүй амрааж байгаа ажээ. Өнөөдөр энэхүү ажлын үргэлжлэл болгож 30 хүүхдэд зусланд үнэ төлбөргүй амрах эрхийн бичгийг гардууллаа. Эдгээр хүүхэд Тайванийн хүүхдүүдтэй хамт ирэх сарын 5-наас “Нарс” зусланд долоо хоног амрах юм. Энэ жил хотын хороо бүрээс тус арга хэмжээнд хоёроос гурван хүүхдийг сонгодог хэмээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр шагнал гардуулах үеэрээ хэлсэн юм.

О.Мичидмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж