Мөн Мубаракаас өмнө Египетийн төрийг эрхийг барьж байсан ерөнхийлөгч асан, дотоод хэргийн сайд Хабиб Эль Адли өнгөрсөн хоёрдугаар сард болсон жагсаал цуглааны үеэр цагдаа нарт босогчдын өмнөөс гал нээх тушаал өгсөн хэрэгт буруутай нь тогтоогдвол түүнд ч мөн ялын дээд хэмжээг оноож болзошгүй юм. Үүний зэрэгцээ дээрх хоёр эрхмээс гадна Эль Адлигийн зургаан туслах ч шүүхийн танхимд дуудагдах ажээ. Гэсэн ч Мубарак өнөө хэр нь өөрийгөө буруугүй хэмээн үзэж байгаа юм.
Олон улсын хүний эрхийн төлөөх байгууллага Эмнести Интернэшнлийн тооцоолсноор өнгөрсөн хоёрдугаар сард бүтэн гурван долоон хоног үргэлжилсэн засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр наад зах нь 840 хүн амиа алдаж, 6,000 гаруй хүн шархтсан байна.
Одоогийн байдлаар эсэргүүцлийн жагсаалын үеэр босогчдын өмнөөс хайр найргүй гал нээсэн цагдаагийн офицерт аль хэдийн насаар нь хорих ялыг оноогоод байна.
Түүнчлэн Мубаракийн хоёр хүү болон түүнтэй бизнесийн холбоотой ажилладаг нэг түншийг хээл хахуулийн хэргээр шүүхэд татжээ. Шүүх хурал аюулгүй байдлыг сайн хангасан нөхцөлд олон нийтийн өмнө нээлттэй болох ба хурлыг Египетийн улсын мэдлийн телевизийн сувгаар шууд дамжуулах юм. Хурлын үеэр 11 ялтныг тусгай торны цаана тусгаарлан суулгаж, танхимд металл эд илрүүлэх төхөөрөмжийг суурилуулахын зэрэгцээ шүүхийн танхимын эргэн тойронд цагдаа, цэрэг хүчний байгууллагыг дайчлан хамгаалалтыг өндөржүүлэх юм.
Ноён Мубарак чанга хатуу гараар Египет улсыг бараг бүтэн 30 жил захирч байсан ч, өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд эхэлсэн хүчтэй эсэргүүцлийн дараа батлан хамгаалахын зөвлөлийн хяналтан дор Египет улсыг орхисон. Үүний дараахан дөрөвдүгээр сард түүний биеийн байдал муудаж, эмчлүүлж эхэлсэн ч, Эрүүл мэндийн сайд пүрэв гаригт Мубаракийг шүүх хуралд оролцох бүрэн чадвартай гэж дүгнэжээ.