”Ховд Алтайн Аргаль” бүсийн аваргын төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2017.02.03-нд нийтлэгдсэн

”Ховд Алтайн Аргаль” бүсийн аваргын төлөө тоглоно

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолтууд өндөрлөж, хагас шигшээд өрсөлдөх багууд бүрэн тодорлоо. Өчигдөр/2017.02.02/ МУИС-ийн Бизнесийн сургуулийн зааланд баруун бүсийн "Ховд Алтайн Аргаль", "Хөвсгөл Нэг Үе" цувралын дөрөв дэх тоглолт болсон юм. Цувралыг хоёр хожилтой тэргүүлж байсан "Ховд Алтайн Аргаль"-д нэг хожил хэрэгтэй бол "Хөвсгөл-Нэг үе" хагас шигшээд үлдэхийн тулд хоёр дараалсан ялалтыг авах байлаа.

Тоглолтын эхнээс Хөвсгөл аймгийн залуус тун нямбай тоглосон. Улмаар эхний хагасыг тэд онооны илүү гарч дуусгаж чадсан. Гэхдээ хүчирхэг бүрэлдэхүүнтэй Ховдын залуус тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үед сэргэлт авч, онооны зөрүүг ойртуулсан. Тэд төгсгөлийг сайн хийж, 103:96 онооны харьцаагаар өрсөлдөгчөө буулган авч цувралыг 3:1-ээр тэргүүлсэн юм. Ийнхүү баруун бүсийн аваргын төлөө "Ховд Алтайн Аргаль", “Архангай Алтан Дорнодын Дайчид” тоглохоор шалгаран үлдлээ.

БАРУУН БҮС: ЦУВРАЛ 4:

"Ховд Алтайн аргаль" – "Хөвсгөл нэг үе" 3:1

  • 01.21 – "Хөвсгөл Нэг Үе" – "Ховд Алтайн Аргаль" – 97:102
  • 01.25 – "Ховд Алтайн аргаль" – "Хөвсгөл нэг үе" 93:95
  • 01.30 – "Ховд Алтайн аргаль" – "Хөвсгөл нэг үе" 111:85
  • 02.02 – "Хөвсгөл Нэг Үе" – "Ховд Алтайн Аргаль" – 96:103

Улирлын 11 тоглолтод 10.7 оноо, 9.1 самбар, 2.5 хаалт дунджилсан

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж