Тэтгэврийн зээлд дараалал үүсчээ

Хуучирсан мэдээ: 2017.02.07-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлд дараалал үүсчээ

Арилжааны банкууд ахмад настнуудын хөлд дарагджээ. Учир нь цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх гэсэндээ ахмадууд тэтгэврийн зээлийг их хэмжээгээр авч байна.

Манай улсад нийт 378 мянга орчим тэтгэвэр авагч байгаагийн 60 хувь нь тэтгэврээ барьцаалан зээл авсан байдаг гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр саяхан мэдээлж байсан. Тэтгэвэр авагчдын тоо цагаан сарын өмнө илүү нэмэгддэг гэдгийг манай зураглаачийн дуранд буусан гэрэл зураг гэрчилнэ. Улсын хэмжээний тэтгэвэр, тэтгэмжийн 91 хувь нь Хаан болон төрийн банкаар олгогддог. Тиймээс ч Засгийн газраас дээрх банкуудын богино хугацаат тэтгэврийн зээлийг хүүг гурван хувиар буулгаж 15 хувь болгох шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан. Богино хугацаат буюу зургаан сар хүртэлх зээлийн хүүг л бууруулсан бөгөөд урт хугацааны зээлийг банкны хүүгээр олгох юм байна. Өмнө нь зээлээ авчихсан иргэд зээлээ төлж дуусгаж байж 15 хувийн зээлийн хүү рүү шилжих юм.

Гэвч амьдрал дээр ахмад настнууд голчлон урт хугацаат зээл авч буй ажээ. Ялангуяа саяхан тэтгэвэрт гарсан хүмүүсийн хувьд хоёр жилийн тэтгэврээ зээлэн авч, автомашин худалдан авах, орон сууцны урьдчилгаа зэрэгт хөрөнгө оруулалт болгон ашиглах нь түгээмэл юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж