Генотип тодорхойлуулах шаардлагагүй боллоо

Хуучирсан мэдээ: 2017.02.07-нд нийтлэгдсэн

Генотип тодорхойлуулах шаардлагагүй боллоо

Элэгний С вирусийн эсрэг эмчилгээнд дэвшил гарч өвчтөний бүх генотип-д тохирох эмийг эрдэмтэд гарган авсан. Монгол Эм Импэкс Концерн цаг алдалгүй энэхүү эмийг Монголдоо нэвтрүүлэхээр ажиллаж АНУ-ын Mylan компанийн MyDacla хэмээх бүтээгдэхүүнийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн байна. Энэхүү эмийг sofosbuvir эмтэй хамт хэрэглэснээр элэгний С вирустэй өвчтөнийг генотип харгалзахгүйгээр бүрэн эмчлэх боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл өвчтөн генотип тодорхойлуулж цаг, мөнгөө үрэх шаардлагагүйгээр MyDacla эмийн тусламжтайгаар элэгний С вирусийн халдвараа бүрэн эмчлэх боломжтой болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж