Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байрлах WELLMART хүнсний сүлжээ дэлгүүрт гал гарч, багагүй хэмжээний хохирол учирчээ. Галд тус дэлгүүрт талбай түрээслэгч Капитрон банкны салбар ч мөн өртсөн байна. Одоогоор хэдий хэмжээний хохирол учирсан талаар галд өртсөн газрууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.
Галын шалтгаан болоод хохирлыг тогтоохоор Онцгой байдлын албаныхан ажиллаж байна. Уг галыг унтраахаар нийслэлийн гал унтраах гурван анги ажиллажээ. Тус дэлгүүрт гар гарч буй тухай дуудлага мэдээлэл урьд шөнө үүрийн 04 цаг өнгөрөөгөөд ирсэн гэнэ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн хоёр, Чингэлтэй дүүргийн нэг ангийн гал сөнөөгч нар ажилласан байна. Галын тухай урьдчилсан мэдээлэл маргааш тодорхой болох ажээ.
Д.ЦЭЦ