Түр хугацаагаар амьдрахаар очсон хүмүүсийн хувьд амьдралын хангамж сайтай орнуудыг Тайванийг тэргүүлснийг “InterNations” судалгааны байгууллага нэрлэжээ.
“InterNations” байгууллага бусад орнуудад ажиллаж амьдрахаар очсон 14 300 хүний дунд судалгаа явуулжээ. Нийт 191 орны 175 үндэстний төлөөлөл санал асуулгад хамрагдсан байна. Санал асуулгад оролцогчдоос долоон асуултад хариулт авсан байна.
Гадаадынхан амьдрахад тохиромжтой шилдэг нутаг орноор Тайвань шалгарсан байв. Тайванийн эмнэлгийн үйлчилгээ хүртээмж сайтай гэж санал асуулгад оролцогчид үзжээ.
Чансааны хоёрт Австри оржээ. Тус улсын байгаль, эколого, тээвэр, дэд бүтцийн хөгжил хүмүүст таалагдсан байна. Гутгаарт Японыг нэрлэжээ. Зам тээвэр, дэд бүтэц, япончуудын нөхөрсөг хандлага, эмнэлгийн үйлчилгээ нь гадаадынханд таалагджээ.
Чансааны дөрөвт байгаа Испани цаг агаараараа гадаадынхны сэтгэлийг татжээ. Тавд байгаа Коста-Рикад орсон нь тус улсад очсон хүмүүс гэртээ байгаа мэт сэтгэгдэлтэй үлддэг гэнэ. Чансааны эхний аравт Мальта, Чех, Сингапур, Герман, Швейцари багтжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР