ТАТАХ ДАСГАЛЫГ ХИЙСНЭЭР БЭЛХҮҮСЭЭРЭЭ АМАРХАН ТУРНА
Өвлийн улиралд амьсгал гүехэн байдаг шүү дээ. Хэрвээ амьсгал гүехэн бол бодисын солилцоо алдагдаж таргалахдаа амархан болдог. Иймд “татах” хэмээх тураах дасгалыг хийж заншвал бодисын солилцоог ихэсгэдэг юм байна. Доорх дарааллаар “татах” дасгалыг хийж туршаарай.
1. Гэдсэндээ агаар оруулах гэж байгаа мэтээр томоор амьсгаа авч сорно.
Амьсгаагаа соронгоо нуруугаа цэх байлгахыг хичээнэ. Энэ үедээ мөрөө өргөхгүй.
2. Амьсгаагаа зогсооно. Сорсон хүчилтөрөгчийг бие дотроо эргүүлж байгаа юм шиг имиж бүрдүүлээрэй.
Анхаарах зүйл гэвэл өгзөгний нүхээ чангалж хий гаргахгүй байхыг хичээгээрэй.
3. Төмбийлгөсөн гэдсээ дарангаа агаарыг гэдэснээс гаргаарай.
Хүйснийхээ гол хэсгийг төсөөлөнгөө амьсгаагаа гаргахдаа өгзөгний нүхийг ч гэсэн хавчсан байдалтай байна.
4. Гэдсэнд байгаа бүх агаарыг гаргасны дараа тухайн байрлалаар 30 секунд барина.
Энэ үедээ биеийн байдлаа хэвээр нь байлгаж хийхийг хичээгээрэй.
Хийг гаргасан чигтээ биеэ барьж байхдаа амьсгаагаа энгийнээр авч гаргаж болно.
Дээрх “татах” дасгалыг туршиж үзсэн хүмүүсийн дунд 1 сарын дотор бэлхүүсээрээ 11 см хассан хүн байгаа.
Мэдээж хүн хүний биеийн онцлогоос хамаарах боловч тус дасгалыг хийснээр дунджаар 3-4 см хасагдах нь гарцаагүй гэнэ.
Дундаж үр дүн ийм гэхээр тууштай үргэлжлүүлэн хийвэл удалгүй нэг размер хасагдах шинжтэй шүү.
ЭХ СУРВАЛЖ: JBC.MN