Гадаадын иргэн харьяатын ажил эрхлэх газраас барилга, тоосго, төмрийн үйлдвэрийн чиглэлээр үйл хажиллагаа явуулдаг гадаадын иргэд ажиллаж буй байгууллагуудхад шалгалт хийжээ. Уг шалгалтад 61 аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхэлж байсан гурван орны 2405 гадаадын иргэн хамрагдсан байна. Энэхүү шалгалтаар Монголд хөдөлмөрлөж буй гадаад ажилчид Шалгалтын явцад бизнес ангилалын 30 хоногийн ирсэн ч эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ажиллаж байсан БНХАУ-ын 71, визийн хугацаагаа хэтрүүлсэн тус улсын 35 иргэнийг албадан гаргав. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу паспорт болон түүнийг орлох бичиг баримт биедээ авч яваагүй Хятадын 45 иргэнд торгууль ноогдуулсан байна. Түүнчлэн оршин суух зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллагаас өөр газарт хөдөлмөр эрхэлж байсныг илрүүлж, зөрчил гаргагсдыг 50 гаруй сая төгрөгөөр торгожээ.
А.Зул