Трамп НАТО-гийн удирдлагатай уулзана

Хуучирсан мэдээ: 2017.02.06-нд нийтлэгдсэн

Трамп НАТО-гийн удирдлагатай уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй утсаар ярьж ирэх тавдугаар сард уулзахаар тохирлоо. Сонгогдохоосоо өмнө Дональд Трамп НАТО-г өөрчлөх хэрэгттэй хэмээн мэдэгдэж байсан.

НАТО-гийн гишүүний татвараа төлж чадаагүй орнуудад туслахаасаа өмнө АНУ хоёр удаа бодож үзэх хэрэгтэй хэмээн Трамп хэлжээ. Өнөөдрийн байдлаар НАТО-д 27 гишүүн орон байгаа бөгөөд тус байгууллагын дүрэм ёсоор гишүүн орон ДНБ-ийхээ хоёр хувьтай тэнцэх татварыг төлөх ёстой.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Столтенберг гишүүн орнууд татвараа бүгд төлөхгүй байгаа, мөн гишүүн орнуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлсэнээр НАТО-гийн төсвийг 70 хувийг АНУ бүрдүүлж байгаа ажээ.

Гэсэн АНУ-ын үе үеийн тэргүүн нар Европ тивд энх тайван сахиулж, аюулгүй байдлыг хангахын стратегийн ач холбогдлыг ойлгож байсан гэдгийг Столтенберг мөн сануулсан байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж