Утаа хэмжигч багажийг цагдаа нарт өглөө

Хуучирсан мэдээ: 2017.02.06-нд нийтлэгдсэн

Утаа хэмжигч багажийг цагдаа нарт өглөө

Замын хөдөлгөөн зохицуулагч цагдаа нар автомашины яндангаар ялгарч буй хорт утаанд хамгийн ихээр өртдөг. Утаа ихтэй тээврийн хэрэгслийг зогсоож, торгох эрх нь цагдаа нарт байдаг ч нүдэн баримжаагаар торгууль ногдуулахад жолооч нар дургүйцэх нь бий.

Тиймээс Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст алба хаагчдад утаа хэмжигч багаж бэлэглэжээ. Авто тээврийн ашиглалтаас агаар орчинд хаягдаж байгаа агаар бохирдуулах бодисын хэмжээг хэмжих энэхүү багажийг  2017 онд Англи улсад үйлдвэрлэжээ. Найман сая төгрөгийн үнэ бүхий  “KANE” маркийн “Тээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж” нь тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааны найрлага, тортог, утаан дах хорт бодисыг хэмжих юм.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж