Хүнд өвчний улмаас 37 насандаа таалал төгссөн Токитэнкү А.Хүчитбаатар өчигдөр /2017.02.06/ орой Токио хотноо болж, өнөөдөр эцсийн замд нь үдлээ. Салах ёс гүйцэтгэх ёслолд Японы сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү, ёкозүна Хакүхо, Харүмафүжи, Какүрюү тэргүүтэй 500 гаруй хүн оролцсон байна.
Японы сүмо бөхийн дэвжээнээ Монголын хүчтэнүүдийн нэгэн төлөөлөл болж явсан Токитэнкү А.Хүчитбаатар цусны хорт хавдрын улмаас нэгдүгээр сарын 31-нд таалал төгссөн билээ. Токитэнкү А.Хүчитбаатарын өвчний талаар түүний харьяалагддаг Токицүказэ дэвжээнээс 2016 оны нэгдүгээр сард анх олон нийтэд мэдээлсэн байдаг. 2002 онд сүмогийн дэвжээнд хөл тавьсан тэрээр 2016 оны наймдугаар сард зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд 63 башёд барилдсан юм. Энэ хугацаанд комүсүби цолтой гурван башёд барилдаж, уран барилдааны шагнал нэг удаа хүртэж байв.
С.ЦЭЛМЭГ