Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээл олголоо

Хуучирсан мэдээ: 2017.02.06-нд нийтлэгдсэн

Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээл олголоо

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 8 дугаар тогтоолоор өвөлжилт хүндэрсэн Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Угтаал, Цээл, Эрдэнэ, Эрдэнэсант, Баян-Өнжүүл гэсэн 8 суманд 160 тн өвсийг үнэ төлбөргүй тарааж, мөн сумдад 50 хувийн хямдралтай үнээр 80 тн тэжээлийг холбогдох сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтэн болон Засаг дарга нарт 100 хувь хүлээлгэн өгсөн байна.

Төв аймгийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/45 тоот захирамж гаргаж өвөлжилт хүндэрсэн сумдад Аймгийн аюулгүй байдлын нөөцөөс 2015 он 2016 оны хадгалагдаж байгаа нийт 160 тонн өвсийг Алтанбулаг, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянцагаанд 20 тонн, Сэргэлэн, Эрдэнэд, Архустад, Баянд 15 тонн, Мөнгөнморьт, Зуунмод сумдад 10 тонныг тус тус хуваарилж олгосон байна.

Мөн 2016 оны Цээл суманд байгаа нөөцийн өвснөөс Аргалант суманд 22 тонн, Өндөрширээт суманд 6,6 тонн өвс олгосон байна.

ЭХ СУРВАЛЖ: TOV.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж