Ж.Дамдины цаазаар авах ялыг өршөөхийг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Ж.Дамдины цаазаар авах ялыг өршөөхийг хүсчээ

БНХАУ-д хар тамхи биедээ авч яваад баригдан цаазаар авах ял шийтгүүлсэн манай улсын иргэн Ж.Дамдины амийг өршөөхийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын Засгийн газраас албан ёсоор хүсч, өргөдөл бичжээ. Үүний дагуу Ж.Дамдинд холбогдох хэргийг Хятадын дээд шатны шүүхээр хэлэлцэж энэ удаад цаазын ялаас хэлтрүүлжээ. Гэхдээ энэ нь хоёр жилийн дараагаас төгс шийдэгдэх юм. Учир нь ялтан Ж.Дамдин нь хоригдож байх хугацаандаа биеэ хэрхэн авч явах, дахин гэмт хэрэг үйлдэх эсэх, өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан эсэх асуудал нөлөөлөх аж. Өөрөөр хэлбэл урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, хоригдож байх хугацаандаа сахилга баттай байсан тохиолдолд ялыг хөнгөлөх гэнэ. Ж.Дамдин нь Хятадын шүүхийн тавьсан дээрх шаардлагыг хангасан тохиолдолд цаазын ялаас бүрэн мултарч хоригдох ял эдлэх юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж