Нью-Иорк Никс талбай дээрээ Лос Анжелес Лейкэрс багтай тоглож 121-107 харьцаагаар Лейкэрс бутниргэжээ. Тоглолтын эхний үед 10 оноо илүүгээр дуусгасан Лейкэрс хоёр болон гуравдугаар үе онооны зөрүүг холдуулж 24 хүргэжээ. Шийдвэрлэх үед харин оноо ойртсон байна.
Тус тоглолтод Луй Уйллиамс 22 оноог авч багаа тэргүүлсэн бол Ник Янг 17, Брэндон Инграм, Жулюс Рендл нар 14 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Кармело Энтони 26 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлжээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN