Нүүрний нүхжилтээс салах шилдэг арга

Хуучирсан мэдээ: 2017.02.06-нд нийтлэгдсэн

Нүүрний нүхжилтээс салах шилдэг арга

Нүүрний арьсны нүхжилт нь батганаас болж үүсдэг. Батгыг шахчихаад дараа нь нүхжилтийг агшаах ямар нэгэн арчилгаа хийдэггүйгээс болж нүхжилт ихсэн томордог. Нүхжилтийг агшаах олон төрлийн маскууд байдаг. Зөвхөн охид хүүхнүүд гэлтгүй эрчүүд ч гэсэн арьсаа зөв арчилж, өөрийн арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэлэх хэрэгтэйгээс гадна арьсны бохирдлыг зөв цэвэрлэх явдал юм. Энэ нь батгашихаас хамгаалдаг. Нүүрээ цэвэрлэсний дараа хөлдөөсөн мөсөө /буцалсан усыг хөлдөөгөөд/ алчууранд ороон нүүрээ арчдаг.

Энэ аргыг хуурай арьстай хүн бол 7 хоногт 2 удаа, тослог арьстай хүн өнжөөд 1 хийхэд болно. Дараа нь тэжээлийн тос түрхээд 30-40 минутын дараа нүүрнээсээ тосоо арчиж авдаг. Мөсөөр нүүрээ тогтмол арчих нь арьсыг хэт хуурайшуулдаг тул тохируулан хэрэглээрэй.

Мөн усанд лимон, сүү, зөгийн балыг тохирох хэмжээгээр хийж хөлдөөн арчиж болно. Эдгээр нь арьсыг цайруулж зөөлрүүлэн чийгшүүлэх нөлөөг үзүүлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж