Найз нөхөд, гэр бүлийнхнээ гайхшруулах технологийн дэвшил бүхий онцгой бүтээгдэхүүн та хайж байна уу. Тэгвэл 2000 ам.доллар зарцуулаад дэлхийн хамгийн дижитал толийг өөрийн болгох боломжтой болжээ.
Германы Dirror компани Windows 10 үйлдлийн системээр ажилладаг дэлхийн хамгийн анхны дижитал толийг үйлдвэрлэжээ. Энэхүү толийг тансаг чамин зүйлс сонирхдог чинээлэг эрхмүүдэд зориулан гаргасан ба модон хүрээтэй, хагас мөнгөжүүлсэн дэлгэцтэй юм. 10.1 инчийн дэлгэц, Intel Atom x5-Z8300 процессортой, 2 GB РАМ, 32 GB-ын багтаамжтай Dirror S загвар нь 970 евро буюу 1038 долларын үнэтэй бол Dirror M загвар нь 23 инчийн full HD дэлгэцтэй, Intel Atom x7-Z8700 процессортой, 4GB RАМ-тай, 128 GB багтаамжтай 1870 евро буюу 2001 доллар, харин хамгийн том Dirror L загвар нь 27 инч Full HD дэлгэцтэй ба 2070 -2470 еврогийн үнэтэй байх аж.
Т.МӨНХ