113 багш сургалтад хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.02.06-нд нийтлэгдсэн

113 багш сургалтад хамрагдлаа

Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн өмнөх боловсролын 113 багшийг хамруулсан Хувь хүний манлайлал, хандлага сэдэвт сургалтыг 3 өдрийн турш зохион байгууллаа.

Багшийн хандлага, манлайлал, харилцааг дээшлүүлж мэдлэгийг нэмэгдүүлэхэд сургалтын зорилго оршиж байсан. Боловсрол соёлын газрын санаачилгаар Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацийн газар тус сургалтыг сургуулийн өмнөх боловсролын багш нарт зориулж хийсэн.

Хувь хүний манлайлал, Багшийн харилцаа ба нөлөөлөл, Суралцахуйн арга зүй, Сэтгэл судлал гэсэн дөрвөн сэдвийн дор багш өөрийгөө хөгжүүлж харилцаа ёс зүй, хөгжмийн боловсрол олгох арга зүй, хэл яриа хөгжүүлэх арга зүйг суралцсан.

ЭХ СУРВАЛЖ: BULGAN.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж