Galaxy S8 ухаалаг гар утас ямар байх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.02.06-нд нийтлэгдсэн

Galaxy S8 ухаалаг гар утас ямар байх вэ?

Ухаалаг гар утасны шинэ загварын тухай төрөл бүрийн таамаг мэдээлэл сайтуудаар ихээр гардаг билээ. Venture Beat сайтад энэ онд шинээр гарахаар хүлээгдэж буй Samsung компанийн Galaxy S8 ямар үзүүлэлттэй байх талаар мэдээ гарчээ.

Уг мэдээнд дурдсанаар Galaxy S8 нь 5.8 болон 6.2 инчийн хэмжээтэй хоёр хувилбартай байх ба эдгээр загварууд хажуу талуудаа бүрхсэн дэлгэцтэй, хурууны хээ уншигч нь ар талд камертай цуг, хэрэглэгчийн нүдний солонгон бүрхүүлийг таних чадвартай, Snapdragon 835 процессортой байх гэнэ.

Шинэ загвар нь өмнөх загвараас 11 хувь хурдтай тооцоолох чадвартай, 23 хувь хурдан график дүрслэлтэй, 20 хувь эрчим хүч хэмнэлттэй зарцуулдаг байна гэжээ.

Энэхүү загварыг гуравдугаар сарын 29-нд танилцуулах аж.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж