”Мөнгөн цагариг” клубын нэрэмжит тэмцээний тов гарлаа

Хуучирсан мэдээ: 2017.02.06-нд нийтлэгдсэн

”Мөнгөн цагариг” клубын нэрэмжит тэмцээний тов гарлаа

"Мөнгөн цагариг" клубын нэрэмжит 15 дахь удаагийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд болдог сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд болохоор болжээ. Тэмцээн "Аврагч" спорт хороо болон Спортын төв ордонд болно. Тус тэмцээний техникийн зөвлөгөөн ирэх пүрэв гаригт буюу хоёрдугаар сарын 9-ний өдрийн 14.00 цагт Спортын төв ордонд болох юм. Тэмцээнд оролцох багуудыг хураамжийн 50 мянган төгрөг, тамирчдын нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн бүртгэх юм байна. Утас 96094374, 96968474, 99254941

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж