Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал Кэстл” хотхоны 12 давхраас 22 настай залуу унаж, амь насаа алдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ хэрэг нэгдүгээр сарын 29-нд гарсан.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа учраас одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Амиа алдсан залуу хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан ч шинжилгээний хариу гараагүй байгаа юм.
Хэрэг гарах үед “Рояал Кэстл” хотхоны 12 давхрын … тоотод 11 залуу, нэг эмэгтэй байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан юм.
Тэгвэл хэргийн газарт Э.Намсрай /22 настай/, Б.Цэрэнням /21 настай/, Ж.Гантулга /28 настай/, Ц.Цэрэндорж /22 настай /, Б.Хүлэгт /23 настай/, н.Жамух /22 настай/, Ц.Даваажаргал /28 настай/, Г.Дөлгөөнбаатар /21 настай/, Х.Есүнгэ /22 настай/ нар байсан юм байна. Залуустай хамт байсан эмэгтэйг Б.Намуун гэдэг, 25 настай бүсгүй гэнэ. Тэд талийгаачийг амиа хорлосныг мэдээгүй, унтаж байсан гэж мэдүүлсэн байдаг.
Хэрэг гарсан байрнаас мансууруулах төрлийн бодис болон хэрэглэсэн байж болзошгүй гаанс олдсоныг эх сурвалжууд хэлж буй.
Тиймээс хэргийн газар байсан 12 залууг хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэж үзэж, шинжилгээ хийсэн байна.
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох шинжилгээний дүн шинжилгээ авснаас хойш 14 хоногийн дараа гардаг юм байна.
Ш.ОЧ