Японы Ерөнхий сайд Шинзо Абе ирэх Бямба гариг буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр Вашингтонд очиж АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана.
АНУ-ын шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисида нар энэ уулзалтыг угтуулан утсаар ярилцсан тухай Kyodo агентлаг өнөөдөр /2017.02.07/ мэдээллээ.
Төрийн нарийн бичгийн дарга болон Гадаад хэргийн сайд хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийн талаар ярилцсан бөгөөд Хятад-Японы хооронд маргаантай байгаа Сэнкаку арлын асуудлаар АНУ Японы байр суурийг дэмжинэ хэмээн хэлсэнийг онцолж байна.
Ерөнхийлөгч Трампыг тангаргаа өргөсний дараа Ерөнхий сайд Шинзо Абе мөн утсаар ярьсан бөгөөд Япон улсын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхээ Трамп нотолсон юм.
А.ТУЛГА