Тайванийн эмч нар манай эмч, эмнэлгийн ажиллагсдад сургалт зохион байгуулж байна. Мэс засал, мэдрэл, арьсны эмч нараас бүрдсэн тус улсын багийнхан анагаах ухааны салбарт гарч буй сүүлийн үеийн дэвшил, цаашдын чиг хандлага, дэлхий нийтийн санааг зовоож буй өвчнүүдийг хэрхэн оношлох, эмчлэх талаар мэдээлэл, сургалт зохион байгуулж байгаа юм. Тус багийнхан өчигдөр П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт сургалт явуулсаны дараа Клиникийн нэгдсэн II эмнэлэгт саатаж, “Ходоодны хавдрын оношлогоо эмчилгээ” сэдэвт лекц уншсан байна. Эл сургалтад тус эмнэлгийн 20 гаруй эмч, сувилагч хамрагджээ. Харин тэд өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд сургалт зохион байгуулж байна.
А.Зул