“Эрдэнэт”-ийг хэлэлцэх ёстой ч ирц бүрдэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2017.02.07-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийг хэлэлцэх ёстой ч ирц бүрдэхгүй байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогдсон. Тус хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтын талаар гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх ёстой ч ирц бүрдэхгүй байна. Одоогоор гишүүдийн ирц 26.3 хувьтай байна.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт тус байнгын хороо “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг судалсан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох болоход УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа албан ёсоор дуусаад буй.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг судалж үзээд Засгийн газар Монгол Улсын хэд, хэдэн хуулийг зөрчсөн хэмээн үзсэн бол 49 хувийг худалдан авсан талаас “Дүгнэлтийг гаргахдаа ажлын хэсэг биднээс тайлбар аваагүй, зөвхөн нэг талын мэдээлэлд тулгуурлан дүгнэлт гаргасан” гэдэг байр суурь илэрхийлээд байгаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж