Малчин өрхүүдэд өвс тэжээл олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.02.07-нд нийтлэгдсэн

Малчин өрхүүдэд өвс тэжээл олгож эхэллээ

Орхон аймгийн Засаг даргын Даваа гарагийн шуурхай зөвлөлгөөнийг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар удирдан явууллаа. Шуурхай зөвлөлгөөний үеэр хэд хэдэн чухал асуудлуудыг яригдаж, холбогдох газар, хэлтсүүдэд үүрэг, чиглэл өгч ажиллав.

Тухайлбал, ногоон байгууламжийн төмөр хайс хашлага нь шовх үзүүртэй, иргэд, хүүхэд багачуудын амь нас эрүүл мэндэд аюул учруулж болохуйц байдалтай байна. Иргэн хальтарч унан хайс, хашлагын үзүүр, ирмэгт эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол ч гарсан. Эрдэнэт хотод 15000 метр орчим хайс байдгаас 5600 орчим нь шовх үзүүр бүхий төмөр хайс хашлага байдаг. Тэдгээрийн шовх үзүүрийг тайрч аюулгүй болгожээ. Цаашид 6800 гаруй метр газарт шар хуайс гэх мэт ургамал тарьж ногоон байгууламжийг хамгаалах ажил зохион байгуулахаар төлөвлөж байна. Баян-Өндөр сумын хувьд хонь, ямаанд цэцэг өвчний вакциныг тарих ажил ид үргэлжилж байгаа бөгөөд хөдөөгийн зарим чиглэлд цас орж, хөрлөж хатуурсан зэргээс шалтгаалан шатахуун зарцуулалт төлөвлөж байснаас нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Мөн зохих журмын дагуу 60 малчин өрхөд хямдруулсан үнээр 1232 боодол өвс, 610 шуудай тэжээл олгожээ. Мал бүхий иргэдийн зүгээс “Малчин” багийг дахин байгуулах талаар хүсэлт нэлээд ирж байгаа бөгөөд энэ асуудлыг судлаж үзэхийг Баян-Өндөр суманд үүрэг болголоо.

Түүнчлэн бичил хорооллуудын дунд, ялангуяа сүүдэр газруудын замын цас мөс зарим газарт цэвэрлэгдээгүй байгаа бөгөөд 2 дугаар сар гарснаас хойш явган хүн унаж бэртсэн 5 тохиолдол гараад байна. Иймээс Хот тохижуулах газар, Сууц өмчлөгчдийн холбоод, байгууллага аж ахуйн нэгжүүд өөрсдийн ойр орчмын 50 метр газрын цас мөсийг цэвэрлүүлэх үүрэг даалгавар өгч Хууль, эрх зүйн хэлтэс, Баян-Өндөр сумыг хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Мөн хорооллуудын тунд барилга обьект барих нэрийдлээр газар авсан ч өнөөг хүртэл ажил нь эхлээгүй, хашаа нь хотын өнгө үзэмж гутааж байгаа, нүх ухаж орхисны улмаас иргэд, хүүхэд багачууд унаж гэмтэх болзошгүй байгааг зэрэг газруудад хяналт шалгалт хийн, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг ЗДТГ-ын даргын зүгээс Барилга хот байгуулалтын газарт үүрэг болгов. 

ЭХ СУРВАЛЖ: WWW.ERDENET.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж