“Хаан” банкны Саймон Моррис ажлаасаа халагдсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

“Хаан” банкны Саймон Моррис ажлаасаа халагдсан уу?

“Танд ойрхон түмэнд итгэлтэй” гэсэн уриатай Хаан банкны ТУЗ гүйцэтгэх захирал Саймон Моррисоо ажлаас халах тухай шийдвэр гаргасан тухай мэдээлэл өчигдрөөс өвсөнд асаасан гал шиг тархлаа. Өмнөх захирал Питтер Морроугаас ажлаа аваад жил орчмын хугацаа өнгөрөөд байсан түүнийг ажлаас халах болсон тухай шийдвэрийг банкныхан үгүйсгэж байгаа юм. Банкныхан энэ тухай тас нуухыг хичээж байж болох юм. Ресепшн эмэгтэй “Саймон захирлыг амралтаа аван гадаад явсан” гэлээ. Харин ТУЗ-ийн хуралдааны тухай мэдээллийг өгөх боломжгүй гэв.

Хаан банк Монгол Улс даяар хамгийн өргөн сүлжээтэйгээрээ алдартай ч эх орны хувь хишгийн мөнгийг иргэдэд түгээхээс татгалзсанаар нийгмийн хариуцлагагүй хэмээн сүүлийн үед нэлээд шүүмжлэлд өртсөн. Харин тус банкийг тойрсон ээлжит шуугиан гүйцэтгэх захирлаа халсан тухайгаар ийн үргэлжиллээ.

Мөн өнөөдрийн зарим хэвлэлд Саймон Моррис ажлаас халагдах өргөдлөө өөрөө өгсөн тухай бичсэн байна. Юутай ч Хаан банкны удирдлагад ширүүхэн үйл явдал болж, гүйцэтгэх захирлын суудалд асуудал үүсээд байгаа бололтой. Саймон Моррисын Хаан банкийг орхих шалтгаан нь эх орны хувь хишгийн 21 000 төгрөгийн олголт байв уу эсвэл өөр асуудал байв уу. Зарим эх сурвалжийн өгүүлснээр ажлын хариуцлага алдаж Монгол Улсын бүсийг буруу хуваарилснаас үүдэлтэй гэх нь ч байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж