Өнөөгийн мэдээллийн технологийн акул компаниудын үүх түүхийг сөхвөл ихэнх нь одоогийн бидний хэрэглэж байгаа тоног төхөөрөмжүүдйг анхлан зохион бүтээж үйлдвэрлэн хүмүүст хүргэсэн хэдэн арван жилийн баялаг түүхтэй байдаг.
IBM ч мөн ялгаагүй компьютерийн өвөг эцэг бичгийн машиныг 50 жилийн тэртээ үйлдвэрлэж байжээ.
Тус компанийн бүтээсэн Selectric бичгийн машины 50 жилийн ой уржигдар тохиосон байна. Энэ бичгийн машин хамгийн анхных нь биш хэдий ч илүү орчин үеийн хийц загвар хүчин чадалтай байж.
Тиймдээ ч www.technologizer.com сайтад энэ мэдээ гарсан даруйд олон хүн дурсамжаа сөхөж 1970-аад онд хийж байсан ажил төрөлтэй нь зайлшгүй холбоотой байснаа дурьджээ.
1961 оны долоодугаар сарын 27-нд тус компани үүнийгээ олон нийтэд зарлаж, худалдаанд гаргаж байв.
Судлаачдын долоон жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бий болсон Selectric бичгийн машин нь тухайн үедээ хамгийн ихээр борлуулагдаж байсан оффисын төхөөрөмжүүдийн нэг байжээ.

www.kt.mn