Шагналыг Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Н.Бат-Эрдэнэ, Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга Я.Сод-Эрдэнэ нар гардуулж ойн баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал “Хүндэт үнэмлэх” – ээр Ус сувгийн удирдах газрын Компьютерийн инженер, програмч Б.Амгалан, Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийг удирдах нэгжийн мэдээллийн ажилтан Э.Батжаргал, Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын механик, хөргөлтийн инженер Б. Ганбаатар, Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дарга Л. Туул, Скайтел ХХК-ын байгууллагын борлуулалт хариуцсан мэргэжилтэн Д. Энхтайван нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатаар хотын захирагчийн Жуух бичиг-ээр Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын Ерөнхий нягтлан бодогч Д.Ариун, Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын ээлжийн инженер Д.Бямбасүрэн, Улаанбаатар хотын төв номын сангийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн, Скайтел ХХК-ны Сувгийн борлуулалтын хэлтсийн захирал Т.Амартүвшин, Нийслэлийн мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Д.Энхсайхан, Нийслэлийн мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Э.Амар-Янзага, Нийслэлийн мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн Г.Энхзул нар шагнуулж хийж бүтээсэн хөдөлмөрөө төр түмэндээ үнэлүүллээ.