Уолл-стрит, казино хоёрын ялгаа

Хуучирсан мэдээ: 2017.02.01-нд нийтлэгдсэн

Уолл-стрит, казино хоёрын ялгаа

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа банкны салбарын хувьцаанууд багагүй өсөлттэй гарах болжээ. Зарим шинжээчид хүүг өсгөснөөс банкууд ашиг олохгүй гэдэг. Ханш нэмэгдэх нь банкны баланст байгаа санхүүгийн хөрөнгийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж, тэр нь эргээд хүүгийн өсөлтөөс хүртэх ашгийг бууруулна гэж тэд тайлбарлаж байна.

Тун саяхан Thе Wall Street Journal хэвлэл мэдээлэхдээ, Уолл-стритийн томоохон банкуудын боссууд сонгуулийн дараа өөрсдийн хувьцаагаа зарах нь идэвхижсэн гэв.

Үүний эхний жишээгээр Goldman Sachs банкийг нэрлэжээ. Арваннэгдүгээр сард Америкийн хэвлэлүүд банкны сайхан ирээдүйн талаар “бүрээдэж” байх хойгуур Goldman Sachs банкны инсайдерүүд өөрсдийн хувьцааг зарахад ихээхэн анхаарч ажилласан гэнэ. Үр дүнд нь инсайдерууд нь бараг 200 сая долларын хувьцаагаа худалдаж чаджээ.

Өөр нэг аварга Morgan Stanley банкны менежмент бас л дутахааргүй байсан юм.

Ер нь ганцхан санхүүчид л үнэт цааснаасаа салсан биш. Инсайдерийн худалдаа эдийн засгийн бүхий салбарыг хамарсан юм. Инсайдерийн худалдаа ба инсайдеруудын худалдан авалтын харилцаа ямар байсныг доорх графикаас хараарай. Хэрэв индикаторын заалт 12-оос бага байвал тэр нь инсайдерууд үнэт цаас худалдан авах эрмэлзэлтэй байна гэсэн үг. Заалт 12-оос илүү байвал инсайдерууд үнэт цаасыг худалдах сонирхолтой байна. Үүнийг доорх график хэрхэн харуулж байна вэ?

Энд тайлбар хийх нь илүүц. Харин доорх хүснэгтэд инсайдерийн наймааны хэмжээ бүрэн дүүрэн тусгагджээ. Худалдсан нь авснаасаа хэдэн арав дахин илүү байгаа биз.

Нэг үгээр хэлбэл, АНУ-ын бүхий л салбар хувьцаагаа зах зээлд идэвхтэй гаргаж, хэвлэл мэдээлэл нь худалдан авагчдыг уриалан дуудаж, тэдгээр “хог”-ийн цааснууд амжилттай арилжаалагджээ. Одоо Америкийн хөрөнгийн зах зээл зүгээр ч нэг өндөрт гарсан биш, индексүүд нь түүхэн дээд хэмжээг зааж байна. Өөрөөр хэлбэл, одоо тэнд хувьцаа авах биш, хувьцаагаа худалдах цаг тохиож байна. Гэтэл CNBC болон бусад овжин дамчид ямар нэгэн компанийн хувьцааг одоо авах хэрэгтэй гэсэн ухуулгын сайхан үгээр худалдан авагчдын тархийг угаасаар.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж