Төлбөрийн нэмэгдэл буюу суурь хураамжийн төлбөрөө эсэргүүцсэн МУИС-ийн оюутнууд тэмцлийнхээ үр дүнд нааштай хариу авлаа. Өнөөдөр өдрийн 12 цагаас эхлээд ТУЗ-ийн хурлын шийдвэрийг таван цаг хүлээсэн оюутнуудын хүлээлт талаар болсонгүй.
Учир нь сургуулийнхаа ТУЗ-ийн хуралд оюутнуудаа төлөөлөн Оюутны холбооны дарга Б.Хосбаатар оролцож, тулгамдсан асуудлаа хөндөн тавьснаар батлах гэж байсан төлбөртэй холбоотой баримт бичгийг буцааж чаджээ. МУИС-ийн ТУЗ ирэх сарын 10-нд дахин хуралдаж, суурь хураамжийн төлбөрөө авах уу, үгүй юу гэдгээ шийдэхээр болсон байна. Гэвч оюутнууд жагсаалаа үргэлжлүүлэн маргааш БСШУСЯ-ны байранд хийхээр төлөвлөөд байна. Учир нь МУИС оюутнуудаа улиралд 112 мянган төгрөг, жилд 224 мянган төгрөг, магистрт сурч буй хүмүүсээс жилдээ 336 мянган төгрөгийг хураамж болгон авдаг. Үүнийг цэвэрлэгээ, үйлчилгээ, интернетийн холболтод ашигладаг нь хууль бус юм гэж оюутнууд эсэргүүцэн жагсахад хүрчээ.
Өнгөрсөн намрын улирлын хичээл эхлэхээс өмнө Аудитын ерөнхий газраас шалгалт хийн МУИС-ийн захиралд энэхүү төлбөрийг авахгүй байх тухай бичиг хүргүүлсэн боловч зөрчлөө арилгалгүй дахин зөрчил гаргаж ажиллажээ.
Ч.АРИУНЗАЯА