Чөлөөтийн дасгалжуулагчдын шалгаруулалтын дүнг зарлав

Хуучирсан мэдээ: 2017.01.31-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн дасгалжуулагчдын шалгаруулалтын дүнг зарлав

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас /БСШУСЯ/ зарласан Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалт энэ өдрүүдэд явагдажбайна. 

Тус шалгаруулалтын дагуу Монголын чөлөөт бөхийн холбооноос өчигдөр /2017.01.29/ Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтыг явуулсан юм.

Энэ удаагийн шалгаруулалтад чөлөөт бөхийн 11 дасгалжуулагч хамрагджээ.

Өнөөдөр гарсан дүнгээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Арслан” клубийн дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Б.Батзориг, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар “Хасу Мегастар” клубийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан нар хамгийн өндөр оноог авчээ.

Мөн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Хангарьд” клубийн дасгалжуулагч Ө.Ууганбаярыг шалгаруулж, Спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хүргүүлэхээр болсон байна.

Дасгалжуулагчдын шалгаруулалтад тэнцсэн нэрсийг БСШУСЯ-ны спортын төрлийн Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл эцэслэн батлах юм.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН ДАСГАЛЖУУЛАГЧИД:

  • Үндэсний шигшээ багийн ахлах: “Арслан” клубийн дасгалжуулагч Б.Баттулга
  • Эрэгтэй шигшээ баг: ОУХМ Б.Батзориг
  • Эмэгтэй шигшээ баг: “Хасу Мегастар” клубийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан
  • Залуучуудын шигшээ баг: “Хангарьд” клубийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж