Дундговийн сагсчид хожигдох эрхгүй

Хуучирсан мэдээ: 2017.01.31-нд нийтлэгдсэн

Дундговийн сагсчид хожигдох эрхгүй

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр МУИС-ийн Бизнесийн сургуулийн зааланд эмэгтэй нэг, эрэгтэй хоёр тоглолт болно. Эмэгтэйчүүдийн "Дархан Бурхантын Буганууд, "Ховд Falcons" багуудын ээлжит тоглох болох юм. Тэгвэл зүүн бүсийн "Сүхбаатар Альянс Тех", Дундговь багуудын гурав дахь тоглолт болох гэж байна. Өмнөх хоёр цувралд Сүхбаатарын залуус өрсөлдөгчөө хожиж, 2:0-оор тэргүүлж эхэлсэн. Тэгвэл одоо тэдэнд хагас шигшээд үлдэхэд ганцхан хожил хэрэгтэй. Харин Дундговийн хувьд өнөөдөр хожигдох эрхгүй. Өмнөх тоглолтод тэд 20 оноогоор илүүрхэж байсан ч хоёр минутанд Сүхбаатарын залууст гүйцэгдэж ялагджээ.

Мөн Баруун бүсийн "Ховд Алтайн Аргаль", "Хөвсгөл Нэг Үе" багуудын гурав дахь тоглолт болно. Хоёр багийн хувьд цуврал 1:1 харьцаатай болсон.

ХУВААРЬ: /2017.01.31, МУИС-ийн Бизнесийн сургууль/

  • 17:00 цагаас "Дархан Бурхантын Буганууд" – "Ховд Falcons"
  • 18:30 цагаас "Сүхбаатар Альянс Тех" – "Дундговь"
  • 20:00 цагаас "Ховд Алтайн Аргаль" – "Хөвсгөл Нэг Үе" тус тус тоглоно.

ЗҮҮН БҮС: ЦУВРАЛ 2

  • 01.21 – "Сүхбаатар Альянс Тех" – "Дундговь аймаг" – 103:82 /Улаанбаатар/
  • 01.25 – "Сүхбаатар Альянс Тех" – "Дундговь аймаг" – 106:105 /Улаанбаатар/ – Энэ тоглолтод Дундговийн залуус 20 оноогоор илүүрхэж байсан ч сүүлийн хоёр минутад Сүхбаатарт ялагджээ.

БАРУУН БҮС: ЦУВРАЛ 2:

  • 01.21 – "Хөвсгөл Нэг Үе" – "Ховд Алтайн Аргаль" – 102:97
  • 01.25 – "Ховд Алтайн аргаль" – "Хөвсгөл нэг үе" 95:93

 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж