Алдарт найруулагч Жемис Камерон “Аватар” киногоо дэлгэцэнд гаргаж, дэлхий нийтийг байлдан дагуулснаас хойш 7 жил өнгөрч байгаа билээ. Энэ кино гарснаас хойш удаах ангиудыг нь хийх талаар ярьж эхэлсэн.
Тэгвэл Жемис Камерон саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр “Аватар” киноны үргэлжлэл болох 2-5 дугаар ангийн зохиолыг бүрэн бичиж дуусгасан гэдгээ мэдэгджээ. Улмаар энэ оны наймдугаар сараас жүжигчидтэйгээ зураг авалтаа хийж эхлэх юм байна.
“Аватар”-ын удаах анги буюу “Аватар-2” 2018 оны арванхоёрдугаар сард дэлгэцнээ гарах бол гуравдугаар анги нь 2020, дөрөв нь 2022, тавдугаар анги нь 2023 онд нээлтээ хийх аж.
ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN