“Шэйр хийхээсээ өмнө бод, шалга”

Хуучирсан мэдээ: 2017.01.31-нд нийтлэгдсэн

“Шэйр хийхээсээ өмнө бод, шалга”

“Сошиал”-аар тархсан мэдээлэл бүр үнэн биш гэдгийг нотолж, түүнтэй тэмцэх асуудал дэлхийн нийтийн хэмжээнд “Толгойны өвчин” болжээ. Тухайлбал, Тайландын Вант улс цахим ертөнцөд тавигдах худал мэдээлэл, постуудтай тэмцэхээр “Шэйр хийхээсээ өмнө бод, шалга” уриатай контент хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус улс нь цэргийн дэглэмтэй Засгийн газартай ч, Монгол Улс шиг цахим ертөнцийн хурдыг хэрхэн гүйцэж ажиллах вэ гэдэгт үргэлж, хариулт хайж ажилладгаа Тайландын Вант улсын Засгийн газрын хэвлэлийн Шадар төлөөлөгч, дэслэгч генерал Верачон Сукондапатипак ярив.

Тайландын Вант улс цахим ертөнцөд тавигдах худал мэдээлэл, постуудтай тэмцэхээр “Шэйр хийхээсээ өмнө бод, шалга” уриатай контент хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус улс нь цэргийн дэглэмтэй Засгийн газартай ч, Монгол Улс шиг цахим ертөнцийн хурдыг хэрхэн гүйцэж ажиллах вэ гэдэгт үргэлж, хариулт хайж ажилладаг байна.

Монгол Улсад тохиолддог шиг Тайландад ч хэдэн жилийн өмнөх фото зураг, дүрс бичлэгийг ашиглаж, цахим ертөнцөд худал мэдээлэл цацах үйлдэл тасардаггүй гэнэ. Цацагдсан худал мэдээллийг араас нь хөөж, шалгахад улс төрийн зорилготой нь нотлогддог байна. Өнгөрсөн мэдээллийг болох гэж, болсон юм шиг  ихэвчлэн залуучууд сенсааци хөөж,  сошиалд түгээдэг гэв. Олон нийтийг хамарсан  худал мэдээлэл тараагдахаас өмнө болоод болоогүй, баримтгүй мэдээллийг залруулахаар Тайландын Засгийн газар, төрийн байгууллагууд нь хэвлэл мэдээллийн байгууллагатай тогтмол хамтарч ажилладаг болжээ. Сурвалжлагч нарт үнэн бодит, баримттай мэдээлэл, мэдэгдлийг хугацаа алдалгүй өгч сурсан байна. Ингэж ажиллах нь олон мянган фэйсбүүк, твиттер хэрэглэгчдээр дамжих худал мэдээллийг зогсоож, няцаах хамгийн зөв бөгөөд найдвартай арга гэнэ.

Олон нийтийг хамарсан  худал мэдээлэл тараагдахаас өмнө болоод болоогүй, баримтгүй мэдээллийг залруулахаар Тайландын Засгийн газар, төрийн байгууллагууд нь хэвлэл мэдээллийн байгууллагатай тогтмол хамтарч ажилладаг болжээ.

Мөн Тайланд цахим орчныг ашиглаж, бусдад батлагдаагүй мэдээллийг цацсан иргэнийг торгох хуультай. Сошиал хэрэглээг хянах энэ хууль ч сайн хэрэгждэг байна. 

Монгол Улсад фэйсбүүк, твиттер болон бусад сошиал хаяг ашиглан гэмт хэргийн шинжтэй, бусдыг өдөөн хатгасан, олон нийтийг турхирсан мэдээлэл цацсан иргэнийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд түр болон урт хугацаагаар  хорих юм. Бусдын нэр төрд халдаж, гутаан доромжилбол  Эрүүгийн хуульд зааснаар мөн баривчилна. Баримт дурдвал,

-2014 онд Ц.Бат инженерийг твиттер хуудсаар дамжуулан хувь хүний нэр төрд халдсан хэргээр буруутгаж, нэг сарын хугацаанд баривчилсан.
-2016 оны арваннэгдүгээр сард Баянхошуунд ачийгаа салхилуулж явсан өвөөг “Нялх хүүхдийг нимгэн даавуунд ороосон нэг шил архиар солино гээд бариад явж байна” хэмээн фэйсбүүкт буруу мэдээлж, хүний нэр төрд халдсан хэргийг ар гэрийнхнийх нь гомдлоор цагдаагийн байгууллага шалгаж буй юм.
-2017 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр “БНХАУ-ын иргэд Монгол Улс руу энэ сарын 05-ны өдрөөс эхлэн 30 хоногийн визгүй зорчдог болох” тухай Асашёорюү аварга Д.Дагвадорж өөрийн фэйсбүүк, твиттер хуудаснаа мэдээлсэн. Цахим хэрэглэгчид ч дээрх мэдээллийг нягтлалгүй цааш түгээсээр, өөрсдийн эсэргүүцлийн сэтгэгдлээ бичиж харагдсан юм. Удалгүй Гадаад харилцааны сайд  Ц.Мөнх-Оргил хятадууд Монгол руу визгүй зорчих нь худал гэдгийг хэлээд, албан ёсны мэдэгдэл гаргасан билээ. Энэ мэдэгдлийн араас Д.Дагвадорж аварга батлагдаагүй мэдээлэл цацсанаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйгаад амжсан. Энэ бол сошиал ертөнцөд тавигдсан мэдээ бүр үнэн биш гэдгийг нотлох нэг жишээ юм.

Монгол шиг Тайландад ч твиттер, фэйсбүүк хуудас ашиглан тусламж хүсэн, хандив цуглуулдаг иргэн олон аж. Гэтэл дээрх иргэдийн зарим нь худал шалтгаанаар, бусдаас мөнгө гуйж авдаг байсныг сурвалжлагч нар эрэн хайж тогтоожээ.

Тайландын хэвлэлүүд сошиалаар тархах худал мэдээлэлтэй тэмцэх Засгийн газрынхаа “Шэйр хийхээсээ өмнө бод, шалга” гэх контентыг дэмжин цахимаар цацагдаж буй мэдээллийг үнэн, худлыг нь баримтжуулах сурвалжлага, мэдээллийг бэлтгэж өөр өөрсдийн сувгаараа цацдаг болжээ. Тухайлбал,  Монгол шиг Тайландад ч твиттер, фэйсбүүк хуудас ашиглан тусламж хүсэн, хандив цуглуулдаг иргэн олон аж. Гэтэл дээрх иргэдийн зарим нь худал шалтгаанаар, бусдаас мөнгө гуйж авдаг байсныг сурвалжлагч нар эрэн хайж тогтоожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж