УИХ-аас өнгөрсөн онд ахмадуудад “Насны хишиг” тэтгэмж хүртээхээр болж, холбогдох хуулийг баталсан. Уг хууль энэ оноос эхлэн хэрэгжсэнээр ахмадууд ирэх хоёрдугаар сард тохиох сар шинийн өмнө “Насны хишиг”-ээ хүртэх юм.
Хуульд зааснаар дээрх тэтгэмжийг 65-аас дээш насны ахмадад олгоно. Тодруулбал, 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга, 89-ээс дээш настай ахмадад 250 мянган төгрөгийг тус бүр олгох юм.
Тэтгэмжийг жилдээ хоёр удаа буюу сар шинэ, үндэсний их баяр наадмын өмнө тус бүр олгож байхаар заасан. Тиймдээ ч 2017 оны төсөвт 21 тэрбум төгрөг суулгасан юм. Нийт 80 мянга гаруй ахмад “Насны хишиг” тэтгэмж хүртэх юм байна.
Дээрх болзол хангасан иргэд өнөөдрөөс иргэний үнэмлэхтэйгээ сум хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандаж бүртгүүлэх боломжтой юм байна. Хэрэв ирэх зургадугаар сарын 30-наас өмнө хүсэлтээ өгөхгүй бол “Насны хишиг” авах боломжгүй болох аж. Тиймээс хэвтрийн өвчтэй, биеэр очих боломжгүй хүмүүсийн хүсэлтийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, асран хамгаалагч нь гаргаж болох юм байна.
Бүртгэлээ хийлгэсэн иргэд Хаан банк, Төрийн банк, Капитал банкаар дамжуулан мөнгөө авна. Тухайн хүн материлаа бүрдүүлж өгснөөр дээрх гурван банкинд нэрийн данс нээх юм. Уг дансанд ямар нэгэн мөнгө байршуулахгүй, шимтгэл хураамж төлөхгүй, “Насны хишиг”-ийн мөнгийг тэтгэврийн зээлд суутгахгүй байхаар зохицуулсан аж. Мөн өөрийн ашигладаг. Бүртгүүлсэн ахмадууд хоёрдугаар сарын 25, болон зургадугаар сарын 25-наас хойш банкинд очиж мөнгөө бэлнээр авах боломжтой юм байна.
Эх сурвалж: ХУД