“Улаанбаатар төмөр зам” ХНН, Казахстан улстай төмөр замын салбарт хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.01.31-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар төмөр зам” ХНН, Казахстан улстай төмөр замын салбарт хамтран ажиллана

“Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа, ”Казахстаны төмөр замууд” үндэсний хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхийлөгч К.К.Алпысбаев нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд гол замын илчит тэрэг, ачааны вагон, зам төмөр, суман шилжүүлэг зэрэг төмөр замын бүтээгдэхүүн нийлүүлэх,төмөр замын мэргэжилтэй боловсон хүчин сургах, харилцан туршлага солилцох хүрээнд хамтран ажиллаж, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулсан байна. Казахстан улс нь төмөр замын салбараа амжилттай хөгжүүлж шинэ дэвшилтэт технологиуд нэвтрүүлж, ачааны вагон зэрэг төмөр замын бүхий л тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг юм. Нийт төмөр замын урт нь л гэхэд 16500 км-т хүрсэн байна. Тус улсын төмөр зам нь ази европыг холбосон төмөр замын хамгийн ашигтай коридоруудын нэг гэж тооцогдож байгаа бөгөөд саяхан тус улсын нутгаар Хятадаас Лондон хүрэх транзит тээврийн шинэ зам нээгдсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж