Хятад жолоочид эрүү үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Хятад жолоочид эрүү үүсгэжээ

БНХАУ-ын Эрээн-Бээжингийн чиглэлд зорчиж явсан автобус, суудлын авто машинтай мөргөлдсөний улмаас монголын таван иргэн гэмтэж, бэртсэн хэрэг өнгөрсөн зургадугаар сарын 20-нд гарсан юм. Тус автобусны хятад жолоочид урд хөршийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн ч авто осолд мөргөлдөж нас барсан суудлын авто машины жолоочийн буруу гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ. Гэхдээ хэргийг одоогоор эцэслэн шийдээгүй байгаа ажээ. Харин уг осолд өртсөн монголын таван иргэн Эрээн хотын төв эмнэлэт хэвтэж, эмчлүүлж, бие нь сайжирсан тул өнгөрсөн долоо хоногт эх орондоо иржээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж