Үндэсний лигт тоглож байгаа сагсчин гишүүн хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.02.01-нд нийтлэгдсэн

Үндэсний лигт тоглож байгаа сагсчин гишүүн хэн бэ?

21 аймгийн дунд болдог сагсан бөмбөгийн лигийн тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 2016-2017 оны улиралд 11 баг өрсөлдсөнөөс шилдэг найман баг цааш тоглох эрхээ авсан юм. Эдгээр баг дунд “Ховд Алтайн аргаль” баг тунан үлдсэн бөгөөд тэд хагас шигшээд тоглох эрхийн төлөө Хөвсгөлийн багтай тоглож байна.

Тэгвэл “Ховд Алтайн аргаль” багийн эзэн болон тоглогчоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ажиллаж байна. Тэрбээр өчигдөр болсон тоглолтод талбайд 12 минут тоглож, багтаа дөрвөн оноог нэмэрлэжээ.

21 аймгийн “Үндэсний лиг”-ийн нэг онцлог нь тухайн аймгийн багт алдартан, олон танил эрхмүүдийг тоглуулдаг. Тиймээс Ховд аймгийн багт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, улсын харцага Н.Батзаяа нар тоглож байна. Эдгээр алдартнуудыг багтаасан “Ховд Алтайн аргаль” цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэлжээ. Одоо тэдэнд ганц хожил хэрэгтэй бол "Хөвсгөл Нэг Үе" хоёр дараалсан хожлыг авч байж дараагийн шатанд үлдэх юм.

Хоёр дахь жилдээ болж лигийн тоглолтод дээрх алдартнуудаас гадна Архангайн багт улсын арслан Р.Пүрэвдагва, жүжигчин, хөтлөгч Э.Цолмонбаяр, Хөвсгөлийн багт дуучин Ч.Найдандорж нар тоглож байна. Мөн одоогоор хагас шигшээд үлдээд байгаа Сүхбаатар аймгийн багт улсын начин Б.Батжаргал, жүжигчин, хөтлөгч А.Өнөржаргал, Орхонд жүжигчин, хөтлөгч Б.Батзаяа, дуучин Б.Болд нарын алдартнууд багтсан бөгөөд тэд хоёр дахь жилдээ нутгийнхаа багт хүчин зүтгэж буй.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж