Засгийн газраас ахмадуудад насны хишиг олгохоор болсон. Насны хишиг олгох иргэдийг маргааш буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүртгэх юм байна. Ахмадууд харьяа дүүргийн хорооны халамжийн ажилтанд бүртгүүлж, Засгийн газраас баталсан өргөдлийн маягтыг бөглөх юм. Өргөдлийн маягт бөглөхдөө иргэний үнэмлэхтэйгээ ирэх юм.
Хэрэв ахмад настан өөрийн биеэр ирэх боломжгүй бол өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөх боломжтой. Насны хишгийг 2017 онд нийт 122 мянган ахмад авах юм байна. Мөн энэ оны насны хишиг олгох өргөдлийг ирэх зургадугаар сарын 30-н хүртэл хүлээн авна. Энэ хугацаанд өргөдлөө өгөөгүй тохиолдолд ирэх жил насны хишгээ авах юм. Насны хишгийг Төрийн банк, Хаан банк, Капитал банкаар олгоно. Насны хишиг авах ахмадууд дараахь өргөдлийн маягтыг бөглөнө.
Ш.ОЧ