Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-41

Хуучирсан мэдээ: 2017.01.30-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-41

Монгол улс казах, тува гэдэг хоёр үндэстний цөөнх, монгол, түрэг гэдэг хоёр хэлний бүлэгтэй. Монголчууд биднээс хэл соёл, шашин шүтлэг, угсаа гарлаараа өөр хүмүүсийг үндэстний цөөнх гэнэ. Тэдний цөөхүүлээг “Чөлөөт нэвтэрхий толь”-д “Монгол улсын хүн амын 95.1 хувь нь монгол, 3.9 хувь нь казах үндэстэн.” гэж 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бичсэнээс харж болно.Харин тувачуудын хэдэн хувийг эзэлдгийг хэлсэн юм алга. Бодвол үлдсэн нэг хувь нь л бололтой.

Эрдэмтдийн Найман, Мэргэдийн үр сад гэж үздэг эсгий туургат, лалын шашинт, Баян-Өлгий аймагт ихэнх нь байдаг “казах” үндэстнийг монголоор “хасаг” гэнэ. Харин тэднийг Донын казак, Запорожийн казак, Сибирийн казактай андуурч, “КАЗАК” гэж бичиж, дуудаж алдах нь бий. “Казак” гэдэг нь “морь унаж эрх дураараа явдаг хүн” гэдэг утгатай түрэг хэлний “козак” гэдэг үгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл Дон, Запорож, Сибирийн казакууд Орос улсынхаа хилийг даган, хил хязгаараа хамгаалдаг гэсэн үг. Харин манай Казахын ард түмэн бол “Үндсэн хууль”-ийнхаа дагуу Монгол орныхоо хүссэн газар амьдрах эрхтэй Монгол улсын иргэд.

Алтай, одоогийн Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Тагна, Соёны уулс, Гарлог, Енисей мөрний эх, Шиньжаанаар нутаглаж байсан Монгол улсын өөр нэг “үндэстний цөөнх” болох тувачуудыг “мончоог” гэж бас нэрлэдэг. Энэ үг казахуудын ноёных нь малгайн хөх жинсээр нэрлэсэн “молцогтон” гэх үгнээс үүсжээ…

“Егөөтэй 99 тайлбар” номын “Донын казак, Баян-Өлгийн казах хоёр өөр өөр үндэстэн” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж