Хятадын угаалгын машины импортын татварыг өндөрсгөв

Хуучирсан мэдээ: 2017.02.01-нд нийтлэгдсэн

Хятадын угаалгын машины импортын татварыг өндөрсгөв

АНУ-ын Олон улсын худалдааны комисс нэгдүгээр сарын 30-ны өдөр шийдвэр гаргаж, БНХАУ-аас импортолж байгаа том оврын угаалгын машинд ногдуулах татвараа өндөрсгөхөөр болжээ.

Хятадаас импортолж байгаа энэ бүтээгдэхүүн АНУ-ын өөрийн үйлдвэрлэдэг ижил төсьэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлд бодит хохирол учруулсан гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргажээ. Эдгээр угаалгын машиныг хэт хямдаар зарж байна гэж үзсэн байна.

АНУ-ын Худалдааны яамны өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр тогтоосон эдгээр бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хэмжээ нь 32 орчим хувь байсан бөгөөд үүнийг 52.51 хувь болгон өндөрсгөх аж. АНУ-ын Худалдааны яамны тоо бүртгэлээр 2015 онд Хятадаас 1.1 тэрбум ам.долларын угаалгын машин импортолжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж