“Ажилтай орлоготой иргэн” нээлтийн арга хэмжээ боллоо

Хуучирсан мэдээ: 2017.01.31-нд нийтлэгдсэн

“Ажилтай орлоготой иргэн” нээлтийн арга хэмжээ боллоо

Төв аймгийн Баянцагаан суманд Аймгийн 2017 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн ажлын нээлтийг өнөөдөр хийлээ. Нээлтэнд Аймгийн ЗДТГазрын Хууль зүйн хэлтсийн дарга М.Мэндсүрэнээр ахлуулсан ажлын хэсэг Баянцагаан сумын ИТХ, ЗДТГазрын ажилтан албан хаагчид, сумын иргэдийн төлөөлөл оролцлоо.

Уг арга хэмжээний хүрээнд 2017 онд аймаг суманд хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд болон хэрэгжих бодлого хөтөлбөрүүдийг иргэдэд танилцууллаа.

Мөн нийгмийн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ үр дүнтэй биелүүлсэн 4 байгууллага, хоршоо, иргэнд талархал илэрхийлэн өргөмжлөл хадгалуулав.

Урианы жилийн нээлтийн арга хэмжээг сумын шинэ соёлын төвдөө зохион байгуулж өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгчдийн хийж бүтээсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдлаа.

ЭХ СУРВАЛЖ: WWW.TOV.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж