Доналд Трамп Ерөнхий прокурорыг огцруулжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.31-нд нийтлэгдсэн

Доналд Трамп Ерөнхий прокурорыг огцруулжээ

Доналд Трампын цагаачлалын хоригийг дагаж мөрдөхөөс татгалзсан Ерөнхий прокурорыг албан тушаалаас нь огцруулжээ. Барак Обамагийн засаг захиргааны үед энэ албанд томилогдсон Сэлли Йейтс Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Тэрбээр Доналд Трампын зарлигийг дагаж мөрдөхгүй байхыг хууль зүйн яамны хуульчдад үүрэг болгосон аж.

Цагаан ордны зүгээс Йейтсийг төрийн шийдвэрийг дагаж мөрдөхөөс татгалзсан гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Одоо Виржиния мужийн зүүн тойргийн прокурор Дана Боенте түүний оронд Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах гэнэ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп исламын шашинтай долоон орны иргэдийг эх орондоо нэвтрүүлэхгүй байх зарлиг гаргасан нь зөвхөн дотооддоо төдийгүй олон улсад ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байна. Хоригт Ирак, Сири, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен гэх Ойрхи Дорнод болон Африкийн долоон улс багтсан юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж