16 агентлагийн удирдлагыг сонгон шалгаруулж байна

Хуучирсан мэдээ: 2017.01.30-нд нийтлэгдсэн

16 агентлагийн удирдлагыг сонгон шалгаруулж байна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч Аялал жуулчлалын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар, Автозамын газар, Байгаль орчны газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Боловсролын газар, Газрын харилцааны алба, Залуучуудын хөгжлийн газар, Мэдээллийн технологийн газар, Өмчийн харилцааны газар, Үйлдвэрлэл, инновацийн газар, Тээврийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Эрүүл мэндийн газар, Соёл урлагийн газар зэрэг 16 агентлагийн даргын сонгон шалгаруулалтын эхний үе шат өнөөдөр /2017.01.30/ Төрийн албаны зөвлөл дээр зохион байгуулагдлаа.

Сонгон шалгаруулалтыг нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс зохион байгуулж, энэхүү сонгон шалгаруулалтад Төрийн албаны зөвлөл хөндлөнгийн хяналт тавьж, хууль эрхзүйн сорилын болон бичгийн ур чадварын шалгалт авахад арга зүйн удирдлагаар ханган ажилласан байна. Шалгалт маргааш ярилцлагаар үргэлжлэх аж.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг шалгалтын үйл явцтай танилцсан юм.

Үүний дараа нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүмүүсээ Төрийн албаны зөвлөлдөө танилцуулах аж.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж