Идэрчүүдийн футзалын УАШТ-ий шигшээ шат эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.01.31-нд нийтлэгдсэн

Идэрчүүдийн футзалын УАШТ-ий шигшээ шат эхэлнэ

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Идэрчүүдийн футзалын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шатны сугалааны үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Идэрчүүдийн футзалын УАШТ-ий талын, төвийн, хангайн бүсийн тоглолтууд энэ сарын 04-09-ний хооронд болсон бол Улаанбаатар хотын бүсийн тоглолтыг 10-23-нд явуулсан билээ. Маргаашаас эхлэн дөрвөн бүсээс шалгарсан 15, 17 насны шилдэг багууд шигшээ шатны тоглолтуудаа хийж, ирэх хоёрдугаар сарын 11-ий өдөр аваргуудаа тодруулна.

Түүнчлэн шигшээ шөвгийн наймд үлдсэн 15, 17 насны багууд гуравдугаар сард "Идэрчүүдийн футзалын лиг"-т өрсөлдөх эрхээ авдаг уламжлалтай юм.

Өнөөдөр болсон сугалааг орон нутгийн багууд төдийгүй нэг бүсийн, нэг хэсгийн багууд хоорондоо таарахгүй гэсэн зарчимаар явуулж, багууд дараах байдлаар оноолт таарчээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж