Германчууд органик шилийг өнгөрсөн зууны хориод оны сүүлчээр Plexiglas гэсэн худалдааны тэмдэг дор бүтээн үйлдвэрлэж эхэлжээ. Гучаад оны сүүлчээр General Motors компани шинэ Pontiac загварынхаа бүхээгийг тунгалаг шилээр хийлгэхээр Германд захилга өгчээ. Тэр тунгалаг бүхээгтэй загварыг Нью-Йоркийн авто салонд зориулан хийсэн юм.
Нэвт харагдах Pontiac загвар нь үйлдвэрийн дамжлагын машинаас 25 дахин илүү үнэтэй бөгөөд олон мужаар реклам хийн аялж байлаа. Хамгийн гол нь тэр загвар өнөөг хүртэл “амьд” үлдэж чадсан бөгөөд саяхан RM-Auctions дуудлагын худалдаагаар худалдахаар тавьсан байжээ.
Тунгалаг машины жолооч машин дотор суухад ямар байх бол. Эндээс харвал, тийм ч аятайхан биш юм шиг.
Бас нэг шоу үзүүлэн. Тунгалаг супер кар LFA Crystallised Wind. Түүнийг япончууд машины үйлдвэрээс гаргахын өмнө олон нийтэд үзүүлсэн юм.
Энэ “Лексус”-т хөдөлгүүр, бүхээгийн дотор хэсэг нэгд нэггүй нэвт харагдана.
Тунгалаг машинд германчууд арай өөрөөр хандаж ирсэн. Энэ машиныг “Мерседес”-ийн шатахууны төхөөрөмжийн рекламд зориулан бүтээжээ. Утаа хаялт, орчны бохирдлыг энэ загвараас олж харахгүй. Үл үзэгдэнэ гэдэг энэ байх даа.
Алсаас ийм Mercedes-Benz машиныг харна гэдэг бараг байхгүй дээ.
BRZ загвараа танилцуулахын өмнө энэ шоу-карыг Subaru ашиглажээ. Машины төхөөрөмжүүд хэрхэн байрласныг харах бүрэн боломжтой.
TRW компанийн бас нэг реклам. Тунгалаг шилэн дор энэ компанийн нийлүүлдэг бүх төхөөрөмж ба зангилааг мөн аюулгүйн бүс хүртэл таны анхаарлыг татах нь лавтай.
Канзасын оюутнууд Lola гэдэг уралдааны машины хэрэггүй болсон эд ангиас энэ цахилгаан машиныг бүтээжээ. Машин бүтээхдээ тунгалаг хальс ашиглажээ. Энэ “Савангийн хөөс”-ийн жолоочоор эмэгтэй хүнийг сонгосон байв. Тэгж байж л бага эрчим хүч хэрэглэх юм гэнэ.
Nissan 370Z загварын энэ хувилбарыг Shell компанийн рекламд зориулан бүтээжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР