Монгол бэлэг: ”ГИЛГЭРЭМ” органик саван

Хуучирсан мэдээ: 2017.01.31-нд нийтлэгдсэн

Монгол бэлэг: ”ГИЛГЭРЭМ” органик саван

“ГИЛГЭРЭМ” БРЭНДИЙН ТУХАЙ

ОРГАНИК САВАН

Гилгэрэм нэрийн гоо сайхны саванг байгалийн органик түүхий эд, эмийн ургамал, эрдэс ашиглан, хонины сүүл, тэмээний чөмөг, чацарганы тос зэрэг үндэсний уламжлалт түүхий эдээр баяжуулан, дэлхийд гайхагддаг Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний технологиор, гар аргаар, эх орондоо үйлдвэрлэж байна.

"Гилгэрэм" нэрийн гоо сайхны саван нь органик саван үйлдвэрлэгч бусад компаниудын өрсөлдөгч бүтээгдэхүүнүүдээс даруй 2-3 дахин хямд үнэтэй.

Бүтээгдэхүүний найрлага, арьсанд үзүүлэх үйлчлэлийн хувьд дээд зэрэглэлийн, өрсөлдөхүйц чанартай.

— САВ БАГЛАА БООДОЛ — 

ЧАМИН

ҮЗЭМЖТЭЙ

ДАХИН БОЛОВСРУУЛАГДАХ 

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ШИЙДЭЛТЭЙ

Гилгэрэм органик бүтээгдэхүүн нь байгалийн онцлогт хүйтэн, хуурай нөхцөл, агаарын бохирдол, цацраг идэвхит хэт ягаан туяа, харшил үүсгэгч хүчин зүйлс, хэрэглээний бүтээгдэхүүний химийн хордлого гэх мэт гадны нөлөөнөөс үүдэх арьсны гэмтэл, үрэвсэлт өвчин, эрт хөгшрөлт зэргээс Монгол хүний арьсыг хамгаалж, дархлаажуулах үүрэгтэй.

Гилгэрэм брэнд нь бизнесийн бодлогын хүрээнд гоо сайхны органик, өндөр чанартай, дээд зэрэглэлийн атлаа нийтээр хэрэглэхэд тохиромжтой, боломжийн үнэтэй үндэсний бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, импортын саванг орлох, бүх төрлийн савангийн зах зээлд тэргүүлэх зорилготой.

Гилгэрэм брэнд нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд хувь хүмүүсийг борлуулалтын гол сувгаа болгон хамтарч ажилласнаар тогтмол ажил хийх боломжгүй гэрийн эзэгтэй нар, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан залуусыг орлогожуулах, нийгэмд идэвхижүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх урам зориг өгөх, бусад үндэсний үйлдвэрлэгчдэд үлгэр дуурайл үзүүлэхийг эрмэлзэж байна. Гилгэрэм брэндийг үүсгэн байгуулагчдын дунд ч мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэрийн эзэгтэй, ээж нар бий.

Гилгэрэм брэндийг нүүдэлчин удамт ард түмнийхээ
эрүүл бие, саруул ухаан, сэтгэл ханамжийн төлөө зориулав

Facebook: ГИЛГЭРЭМ органик саван

Утас: 77018001

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж