”Ховд Алтайн Аргаль”-д ганц хожил хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2017.02.01-нд нийтлэгдсэн

”Ховд Алтайн Аргаль”-д ганц хожил хэрэгтэй

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр баруун бүсийн "Ховд Алтайн Аргаль", "Хөвсгөл Нэг Үе" багуудын гурав дахь тоглолт болсон. Энэ тоглолтод "Ховд Алтайн Аргаль" өрсөлдөгчөө 111:85 онооны харьцаагаар хожиж, цувралыг 2:1 болголоо.

БАРУУН БҮС: ЦУВРАЛ 3:

"Ховд Алтайн аргаль" – "Хөвсгөл нэг үе" 2:1

  • 01.21 – "Хөвсгөл Нэг Үе" – "Ховд Алтайн Аргаль" – 97:102
  • 01.25 – "Ховд Алтайн аргаль" – "Хөвсгөл нэг үе" 93:95
  • 01.30 – "Ховд Алтайн аргаль" – "Хөвсгөл нэг үе" 111:85

Одоогоор Зүүн бүсээс “Эрдэнэт хот Икон", "Сүхбаатар Альянс Тех” бүсийн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгараад байна. "Үндэсний лиг"-ийн ээлжит тоглолтууд маргааш МУИС-ийн Бизнесийн сургууль дээр үргэлжлэн явагдана.

        Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж