Б.Мөнхзаяа ДАШТ-д оролцох эрхээ авчээ

Хуучирсан мэдээ: 2017.01.31-нд нийтлэгдсэн

Б.Мөнхзаяа ДАШТ-д оролцох эрхээ авчээ

Энэ жил 23 настай Б.Мөнхзаяа

Японы Осака хотноо болсон олон улсын марафон гүйлтийн / 42.195km/ тэмцээнд ОУХМ Б.Мөнхзаяа уралдаж, замаа 2 цаг 33 минут 58 секундэд туулан 17-р байр эзэлжээ. Тэрбээр энэхүү амжилтаараа ирэх наймдугаар сард Их Британид болох ДАШТ-д оролцох эрхээ авсан байна.

Осакагийн тэмцээнд шилдэг тамирчид оролцдог бөгөөд энэ жил Японы тамирчид медальт байрт оржээ. Мөн АНУ, Бахрайн, Польш, Этиопын тамирчид топ наймд багтсан байна. Тус тэмцээн нэгдүгээр сарын 29-ны өдөр болсон юм.

Б.Мөнхзаяа, Б.Доржпалам нар Япон улсад бэлтгэл хийж байгаад ирэх хоёрдугаар сард эх орондоо ирэх юм байна. Тэдний хувьд Монголын хөнгөнатлетикийн холбооны шугмаар явжээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж