Францын Chanel загварын ордон Парисын Haute Couture загварын долоо хоног дээр гоёл чимэглэлийн бүтээл болох Coco Avant Chanel нэртэй шинэ цуглуулгаа танилцуулсан билээ.
Коко Шанелийн амьдралыг урлагт буулгасан цуглуулгад 11 үнэт сет (хүзүүний зүүлт, бугуйвч, ээмэг, бөгж, энгэрийн зүүлт, үсний гоёл) орсон бөгөөд сет тус бүр нь үнэт эдлэлд гар татдаггүй, үзэсгэлэн төгс эмэгтэйчүүдэд тусгайлан зориулагдсан байна. Гоёлын эдлэл нь алт, очир эрдэнэ, морганит, сувд, шпинель, саран чулуу, ягаан индранилаар чимэглэгджээ.
Chanel загварын ордонг 1909 онд Парис хотноо загвар бүтээгч Габриэль (Коко) Шанель үүсгэн байгуулжээ. Нэг жилийн дараа тэрээр анхны нэрийн барааны дэлгүүрээ нээж байжээ. Тус ордон эхлээд зөвхөн хувцас, аксессуар бүтээж байгаад хожим үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, гоёл чимэглэлд анхаарлаа хандуулах болсон байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР